.png)
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүдийг танилцуулах үеэр:
- Орон сууцжуулалтын тухай хуулийн анхдагч хуулийн төслөөр “Төрийн орон сууцны корпораци”, “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийг татан буулгаж, чиг үүргийн давхардлыг арилгаж, нийлүүлэлтэд анхаарах “Үндэсний орон сууцны корпораци” байгуулна.
- Төр газар чөлөөлөлт, дэд бүтцэд дэмжлэг үзүүлнэ. 2030 он гэхэд орон сууцны үнэ метр квадрат нь 10-11 саяд хүрэх тооцоо гарсан байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэж, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
- Эрэлт 1 хувиар нэмэгдэх болгонд нийлүүлэлт улам бүр хоцрогдож, метр квадратын үнэ 2 дахин өсдөг. Эрэлт, нийлүүлэлтийг цогцоор нь буюу хамтад нь авч явна
- Орон сууцжуулалтын тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Банкны тухай хууль нь эрэлт буюу санхүүжилтийг дэмжих бол нөгөөх нь нийлүүлэлтийг дэмжих юм.
- Орон сууцжуулалтын банк арилжааны бусад банкуудтай өрсөлдөхгүй. Тусгай чиг үүрэг буюу зорилтот, дундаж бүлэг, залуу гэр бүлийг орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх ажлаа хийнэ. Хувь иргэдэд зээл олгохгүй. Эх үүсвэр босгох ажил хийнэ гэсэн үг. МИК, Монголбанкны зарчмаар олгогдоод явна.
- 2013 оноос хойш 140 гаруй мянган өрхөд 11 их наядын зээл олгосон. Гэсэн ч өнөөдрийн байдлаар орон сууцанд орох хүсэлт гаргасан 47 мянган иргэн байгаа. 6.6 их наядын зээлийн хүлээлт үүссэн. Жилд 9000-10000 өрхөд зээл олгоно гэж тооцвол даруй 4-6 жил зээл олголт үргэлжилнэ, хүлээлт улам нэмэгдэнэ. Ипотекийн зээл хүлээж чадаагүй иргэд арилжааны банкны өндөр хүүтэй зээл авч байгаа.
- Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бонд босгож эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүлээлтийг богиносгож, жилд олгож буй зээлийг 2-3 дахин нэмэх юм. 6 хувийн хүүг зорилтод бүлэгт шилжүүлж, дундаж болон дунджаас дээгүүр орлоготой иргэдэд зориулан 8-14 хүртэлх хувьтай олон төрөлт зээл санал болгоно гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )