“Ч.Номингийн Фулхем багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болсон” гэж Хэрэг эрхлэхийн дарга нь хэлэв дээ. Хэрэг ярьж айлгасаар ирсэн Хэрэг эрхлэхийн даргын тавил нь л лав өөрчлөгдөөгүй юм байна. Гэснээс “Шүүхээр явбал Монгол Улс ялах магадлал бараг байхгүй” гэснийг анхаарах хэрэгтэй. Шүүхдсэн ч барахгүй гэдгийг Б.Энхбаяр хэлж байгааг бодвол хэрэг явдал хэдийнээ шийдэгдсэн бололтой. Ямар ч гэсэн Б.Энхбаяр боогоогүй нь лав.
Монгол Улсын Засгийн газар 2024 оны зургаадугаар сард “Go Mongolia” брэндийг сурталчлахаар Английн Премьер лигийн “Фулхем” клубтэй гэрээ байгуулж байв. Тухайн улиралдаа тус клуб 13-р байрт жагсаж байлаа. Сурталчилгааны нийт үнийн дүн 1.3 сая фунт стерлингээр тооцож гэрээ байгуулсан. Тухайн үед төгрөгийн фунт стерлингтэй харьцах албан ханш 4300 орчим байсан гэж тооцвол 5.8 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс 2025 онд шилжүүлэх үүрэгтэй 360 мянган фунт, 2026 онд шилжүүлэх үүрэгтэй 830 мянган фунтийг шилжүүлэх ёстой байв. Гэвч шилжүүлж чадаагүй. Чадаагүйг нь хоёрдугаар сард Ч.Ундрам сайд байхдаа ил гаргасан. Үүнээс гадна Фулхэм клубт санхүүгийн тайлан, сурталчилгааны бодит үр дүн болох судалгаа танилцуулаагүй гэх үндэслэлээр арбитрын шүүхэд дуудагдсан. Юун тэр “Go Mongolia” Англид л лав “Bye Mongolia” болчихсон нь энэ.
Баян Ч.Номин тарьсан балгаа лав төлөхгүй гүрийх нь. Аав нь тендер цохиж баяждаг энэ гэр бүлд Монгол Улс түмэн үедээ төлж барахгүй өртэй юм шиг байна.
Фулхем гэж чухам ямар клуб юм бэ, гэх асуулт гарч ирнэ. Английн Баруун Лондоны Фулхем дүүрэгт харьяалагдах энэ клуб 1879 онд байгуулагдсан. Нийгмийн сүлжээний дагагчдын тоо давхардсан тоогоор 3.5 сая. Улирлын дундаж үзэгчдийн тоо 26.9 мянга. Тус клубийн хөгжөөн дэмжигчид Английн өмнөд хэсэгт голчлон төвлөрсөн байдаг. Цагаан арьстнууд голчлон төвлөрсөн, чинээлэг дундаж давхаргынхан олонтой. Монголын тухай мэдээлэл түглээ гэхэд үүнээс олж хараад, тогтож аялах боломж тун хомс. Гишүүд дэмжигчдийн хүрээллээрээ англидаа дундаж энэ багийн бэлтгэлийн өмсгөл дээр л “Go Mongolia” харагдана. Цэнгэлдэхийн реклам, тоглолтын өмсгөл дээр харагдахгүй. Том багтай л таарахгүй бол Монголыг “Фулхем”-ээс харна гэдэг эргэлзээтэй. Эргэлзээ тээсэн энэ баг өнгөрсөн жил 11-рт жагсаж, энэ жил 15-рт жагсаж байгаа.
Сурталчилгааны нийт үнийн дүн 1.3 сая фунт стерлингээр тооцож гэрээ байгуулсан. Тухайн үед төгрөгийн фунт стерлингтэй харьцах албан ханш 4300 орчим байсан гэж тооцвол 5.8 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс 2025 онд шилжүүлэх үүрэгтэй 360 мянган фунт, 2026 онд шилжүүлэх үүрэгтэй 830 мянган фунтийг шилжүүлэх ёстой байв.
Одоо энэ мөнгийг Ч.Номин л лав төлөхгүй нь бололтой. “Засгийн газрын шийдвэр гараад хийсэн ажил. Үр дүнгээ өгч сая жуулчнаа хүлээн авах гэж байна” гэж хэлсэн. Хэрэг эрхлэхийн дарга нь хэлээд байхад шүү дээ. Тэгэхээр баян Ч.Номин л лав төлөхгүй гүрийх нь. Аав нь тендер цохиж баяждаг энэ гэр бүлд Монгол Улс түмэн үедээ төлж барахгүй өртэй юм шиг байна. Аялал жуулчлалын салбар ихээхэн нажидтай салбар. Ямарсайндаа сайд нь хоёр жилд гурвантаа солигдоод байхав. Эхлээд мөнгө ихтэй Ч.Номингоос, асуудал ихтэй Ч.Ундрамд шилжээд, одоо фейсбүүкийг хаах санаачилга гаргадаг Ж.Алдаржавхлан энэ салбарыг удирдаж байна. Одоо төлөхөөс өөр арга байхгүй гэж суугаа Ж.Алдаржавхлан л лав энэ хэргийн араас хөөцөлдөөгүй. Английн хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийг харвал манай тал хүсэлтэд хариу өгөөгүй, холбоо сураггүй алга болсон учраас арбитрын шүүх дээр очих хүртлээ асуудал хүндэрсэн байна. Улс төрийн өнцөг булангаас шалтгаалж нэгнийхээ тарьсан балгийг тоогоогүй өнгөрсөн байж болох ч Монгол Улс хохироод байна. Юун “Go Mongolia”. Англид л лав “Bye Mongolia” болчихлоо. Ядаж байхад мурьсан баг нь түүх гээч юмгүй улны баг юм аа. Одоо тэр зургаан тэрбумыг улсын төсвөөс гаргаж таараа. Хэмнэлтийн горим гэж “худлаа хуцдаг” мөртлөө энэ мэт бодлогогүй үйлдлийн горыг төсвөөсөө төлөөд сууж байна. Баян Ч.Номин юу бодож суудаг юм бол. Бодлыг нь таахгүй ч тэрээр одоо цахимын сайд. Өгөгдлийн хууль гээд иргэнийхээ эрхэнд ноцтой халдсан хууль санаачлаад сууж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )