БНСУ | Монголын групп аялагчдад виз олгох туршилтын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

Бүгд найрамдах Солонгос улсын Хууль зүйн яам Монголын групп аялагчдад жуулчны виз олгох нэг жилийн туршилтын хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү туршилтын хөтөлбөр аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд бүртгэгдсэн аяллын долоон агентлагаар дамжуулан тав ба түүнээс дээш жуулчинтай групп аялалд С-3-2 виз олгох бөгөөд тухайн визний хугацаа 15 хүртэлх хоног байх аж. 

БНСУ-ын Цагаачлалын албан групп аялагчдыг шалгах бөгөөд өмнө нь тус улсад нэвтрэхээс татгалзсан хариу авч байсан, удаан хугацаанд хууль бусаар оршин суусан түүхтэй хүмүүсийг бүртгэлээс хасах юм байна. Хэрэв туршилтын хөтөлбөрийн хүрээнд Монголын групп аяллаас зөвшөөрөлгүй гарч, дүрэм зөрчсөн тохиолдолд тухайн аяллын компани захиргааны хариуцлага хүлээх аж.

“Энэхүү туршилтын хөтөлбөр нь Монголын иргэдийн нэвтрэх журмыг хялбарчилж, хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэхэд дөхөм болно” гэж БНСУ-ын Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч И Жин Су ярьжээ.

Энэхүү туршилтын хөтөлбөр нь голчлон байгууллагын урамшууллын аялал, сургалттай холбоотой бүлгийн аялал, сургуулийн аялалд чиглэх юм байна. Ийнхүү БНСУ-ын групп аяллын визний схемд багтсан долоо дахь улс болж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдээллээ.


Эх сурвалж: Korea Herald

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (64.119.20.205)  54 минутын өмнө

эндээс хичнээн виз олгосон ч ёо-д очихоор буцаагаад байна ш дээ

0  |  0
Top