Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 09

-Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж байна-

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжлийн шинэ боломжийг тодорхойлох “Аялал жуулчлалын долоо хоног” үндэсний чуулган (2026-03-09) Төрийн ордонд болж байна. 

2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувь хүрч, олон салбарт бодит ахиц гарсан.  Аялал жуулчлалын салбар ч мөн түүхэнд байгаагүй өсөлтийг үзүүлж, 2025 онд манай улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оноос 16 хувиар өссөн, бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.  Монгол Улсын Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлэхдээ Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаар хэмжихгүй гэдгийг тэмдэглээд, энэ өсөлтийг дэмжихийн тулд Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна гэлээ.

Аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа батлаад байна. Монголын байгаль, нүүдлийн соёл, өв уламжлалд суурилсан аялал жуулчлал олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.

 


Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдэж, олон улсын байгууллагуудын тайланд дурдагдсан байна.

Мөн CNN агентлагаас гаргасан “2026 онд аялах шилдэг газрууд”-ын жагсаалтад ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий багтсан нь Монголын аялал жуулчлалын боломжийг дэлхийд дахин таниулсан чухал үйл явдал боллоо.Монгол Улс Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж буйг Ерөнхий сайд тодотгов.

Аялал жуулчлал бол зөвхөн эдийн засгийн салбар биш, Монгол Улсын соёл, үнэт зүйл, үндэсний онцлогийг дэлхийд таниулах бодлого. Тиймээс аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүс бол зөвхөн үйлчилгээ эрхлэгчид биш. Монгол Улсын нэр хүнд, соёл, үнэт зүйлийг дэлхийд таниулж буй үндэсний элч нар, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-ий бодлогыг хэрэгжүүлэгчид юм гэлээ.

 

 

2026 он Монгол Улсын хувьд дэлхийд өөрсдийгөө таниулах онцгой жил байх болно. Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17) болно.  Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн том eSports-ийн тэмцээнүүдийн нэг болох Counter-Strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах “Чингис хаан цом” тэмцээнийг 2026 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг Ерөнхий сайд “TOURISM WEEK” үндэсний чуулганы нээлтэд үг хэлэхдээ зарлаад аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг бэлтгэлээ хангаж, Монгол Улсад ирэх олон улсын зочид, жуулчдыг хамгийн өндөр түвшинд хүлээн авахад хамтран ажиллахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARAGAD(197.211.63.167) 2026 оны 03 сарын 09

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
MARAGAD(197.211.63.167) 2026 оны 03 сарын 09

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Уншигч(66.181.189.82) 2026 оны 03 сарын 09

ядаж аялал жуулчлал явдаг зам дагуух, болон очдог газруудынхаа ариун цэврийн байгууламж болон хогны асуудлаа шийдэж байж энэ асуудлаа яриа ч

0  |  0
Зочин(66.181.179.100) 2026 оны 03 сарын 09

Учрал зандан хоёр ээлжлээд худлаа ярьдаг болсон бүү хуурт бүү итгэ

0  |  0
Top