Монгол Улсад он гарснаас хойш эхний найман сарын байдлаар 718,940 жуулчин иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 19% өссөн үзүүлэлт юм. Зөвхөн наймдугаар сард л гэхэд 149.9 мянган жуулчин ирсэн байна.
Жуулчин өсөх болсон үндсэн шалтгааныг “COP-17” чуулгантай холбон тайлбарлаж байна. Гэсэн ч Монгол Улсын тухайд 2028 он хүртэл аялал жуулчлалыг төрөөс дэмжих бодлого баримталж буй. Цаашид гадаад сурталчилгааг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа юм.
Монголд ирсэн жуулчдыг Орос, Хятад, Солонгос, Япон, Казахстан улсын жуулчид дийлэнх хувийг бүрдүүлж байна. Тухайлбал ОХУ-аас 240.9 мянга, БНХАУ-аас 174.1 мянган жуулчин хүрэлцэн ирсэн нь дийлэнхийг бүрдүүлж байгаа үр дүн юм.

Сэтгэгдэл ( 0 )