Монголыг зорих жуулчдын тоо НЭМЭГДЖЭЭ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 06 сарын 03

Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Монгол Улсад 280.5 жуулчин ирээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16% өссөн үзүүлэлт юм. Ирсэн жуулчдыг улсаар нь ангилбал ОХУ, Японоос ирэх жуулчдын тоо өсөж, Хятад, Өмнөд Солонгосоо ирэх жуулчдын тоо буурчээ. Нийт жуулчдын 40 орчим хувь нь ОХУ-аас, 30% нь БНХАУ-аас, 9.4% нь Өмнөд Солонгосоос үлдсэн нь бусад улсаас ирсэн жуулчид эзэлж байна.

Монголыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа. Гэсэн ч жилд ирж буй жуулчдын 70-80% нь зун ирдээг хэвээр байгаа юм. Хэрэв аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг бууруулахгүй бол жуулчдын тоо цаашид энэ салбарын зах зээлийн байдалд хүнд тусахаар байна. Учир нь энэ салбарын дийлэнх компаниуд зунаас бусад улиралд сул зогсож, орлогогүй байх бодит эрсдэлтэй нүүр тулсан. Чухам иймээс аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт бага, хүний нөөц тогтворгүй байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(103.229.120.228) 2026 оны 06 сарын 05

280 хүн 1 тахир дутуу хүн ирсэн юм бол энийг жуулчин өслөө энэ тэр нэж мэдээлэх шаардлагагүй, харин ч жуулчин ирэхээ болилоо гэвэл таарна.

0  |  0
bataa(90.251.78.235) 2026 оны 06 сарын 04

280.5 juulchin gej yu gesen ug ve? 280 hun, neg tal hun gesen ug uu? :) \n\n

0  |  0
Top