Монголыг зорих жуулчдын тоо 27% өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
12 минутын өмнө

Статистикийн мэдээллээр энэ оны эхний хагас жилд Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27% өссөн байна. Энэхүү өсөлтөөрөө дэлхийн хамгийн өндөр өсөллтэй 20 улсын долоодугаарт, Ази, номхон далайн бүс нутагтаа тавдугаарт эрэмбэлэгджээ.

Ташрамд дуулгахад он гарсаар XI сар хүртэлх хугацаанд Монгол Улсад 925.5 мянган жуулчин иржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21% өссөн үзүүлэлт юм. Тайлант хугацаанд ОХУ-аас 316.09 мянган иргэн, БНХАУ-аас 231.2 мянган иргэн, Өмнөд Солонгосоос 164.3 мянган иргэн зорин ирж дийлэнхийг бүрдүүлжээ.

Монголыг заорих жуулчдын урсгал нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбараас олох эдийн засгийн бодит өгөөж ч тогтвортой өсөхөд нөлөөлсөн. Тухайлбал Монгол Улс аялал жуучлалын салбарын зарцуулалт эхний хагас жилийн байдлаар 19% өссөн нь дэлхийд зургаадугаарт, Ази, номхон далайн бүс нутагтаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй XI сар хүртэлх статистик мэдээллийг харвал зорилтот түвшинд хүрэхэд 92.5% гүйцэтгэлтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top