SpaceX, Tesla компаниуд нэгдэж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
17 минутын өмнө

АНУ-ын “SpaceX”, “Tesla” компаниуд ирэх сард нэгдэх тухайгаа зарлаж магадгүй гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Илон Маскийн үүсгэн байгуулсан тус хоёр компани нэгдвэл түүхэн дэх томоохон хэлцэл болно гэж тус агентлаг онцолсон байна. Ингэснээр цахилгаан автомашин, эрчим хүч хуримтлуулах зай, пуужин болон хиймэл оюун ухаан бүхий хиймэл дагуулын салбарыг нэгтгэсэн томоохон нэгдэл байгуулагдах болно.

Одоогоор ажлын хэсгүүд нэгдэх нөхцөл болон шинэ компанийн удирдлагын бүтцийг нарийвчлан боловсруулж байна.

Өмнө нь Илон Маск компаниуд нэгдэх асуудлыг хэлэлцэж байгааг мэдэгдэж, тэдний нэгдэх боломжийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top