
“SpaceX” компанийн CRS-35 хөлгөөр Олон улсын сансрын станц руу хүний тархи, зүрхний хиймэл эсийг анх удаа илгээжээ. АНУ-ын Иканагийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд дэлхийн тойрог замд явуулах туршилтаар бичил таталцлын хүч болон өндөр цацрагийн нөхцөл организмын хөгшрөлтөд хэрхэн нөлөөлдгийг судлахаар төлөвлөжээ.
Дэлхийн тойрог замд шинжлэх ухааны хоёр онцгой боловсруулалтыг илгээжээ. Эхнийх нь өвчтөнүүдийн үүдэл эснээс гаргаж авсан miBrain тархины бичил загвар юм. Эл бичил тархи нь мэдрэлийн эс, астроцит, дархлааны эс, судас зэрэг хүний тархины маш нарийн бүтцийг дуурайлгасан загвар аж. Хоёрдох туршилтын объект нь мөн донорын эрүүл эсээс гаргаж авсан зүрхний цохилт бүхий µCV бичил чип юм. Жингүйдлийн орчинд автомат лаборатори өдөр эсийг цахилгаанаар өдөөж, судалгаанд зориулж дээж, мэдээлэл илгээх аж.
Сансрын нислэгийн үеэр сансрын нисэгчдийн бие организм бичил таталцлын хүч, сансрын цацрагийн нөлөөнд ордог. Эдгээр нь эрчимтэй хөгшрөлтийн явцтай адил биологийн өөрчлөлтөд хүргэдэг байна. Жингүйдлийн орчин дахь эдийн доройтлыг ажиглах замаар эрдэмтэд APOE4 зэрэг гений эрсдэлийн хүчин зүйлс дэлхий дээрх энгийн хүмүүст мэдрэлийн эсийн доройтох өвчин хэрхэн үүсгэдгийг тогтоохоор зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )