Олон улсын сансрын станц дээр гацсан сансрын нисэгчид эх дэлхийдээ эргэн ирлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

“SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг Флоридагийн эрэг орчим амжилттай буулаа гэж НАСА агентлаг мэдээлжээ.

Төс хөлөг олон улсын сансрын станц дээр есөн сар гацсан “Crew-9” багийг эх дэлхийд авчирсан юм. Багт Оросын сансрын нисэгч Александр Горбунов, НАСА агентлагийн сансрын нисэгч Барри Уилмор, Сунита Уильямс болон Ник Хейг нар багтжээ. Уилмор, Уильямс нар 2024 оны зургаадугаар сарын 5-нд олон улсын сансрын станцад “Boeing Starliner” хөлгөөр очсон. Тэд зургаадугаар сарын 14-нийг хүртэл тойрог замд ажиллах ёстой байсан ч хөлөгт гарсан гэмтлийн улмаас хойшлуулсан юм. Эхэндээ буцаж ирэх хугацааг зургаадугаар сарын 18, дараа нь 26 хүртэл, хожим нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсан билээ. Ийнхүү тэднийг “Crew-9” багийн хамтаар эх дэлхийд авчрах шийдвэрийг НАСА агентлаг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu