Бяцхан Йода “Crew Dragon” багийн хамт Олон улсын сансрын станцад хүрэлцэн ирэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

АНУ-ын “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлгийн баг Олон улсын сансрын станц руу алдарт “Оддын дайн” цувралын дүр Бяцхан Йодаг хамт авч явжээ.

“The Verge” хэвлэлд мэдээлснээр, чихмэл тоглоомыг “Crew Dragon” хөлгийн нислэгийн үеийн дүрс бичлэгээс харж болно. Түүнчлэн, АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг багийн гишүүн Соичи Ногүчи (Япон) Бяцхан Йодагийн хамт Олон улсын сансрын станц руу орж буй дүрс бичлэгийн үзүүлсэн байна.

Бяцхан Йода жингүйдлийн индикаторын (zero-g indicator) үүрэг гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл сансрын хөлөг жингүйдэлд орсныг нүдэнд үзэгдэхүйц байдлаар харуулах үүрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард “Crew Dragon” сансрын хөлгийн анхны нислэгийн баг болох сансрын нисэгч Даглас Хёрли, Роберт Бэнкен нар жингүйдлийн индикатор болгон чихмэл үлэг гүрвэл авч явж байжээ.

Энэ удаагийн “Crew Dragon” сансрын хөлгийн “Crew 1” багт НАСА агентлагийн сансрын нисэгчид Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер болон Японы сансар судлалын агентлагийн төлөөлөгч Соичи Ногүчи нар багтжээ. Японы сансрын нисэгч хоёр удаа, Хопкинс , Уокер нар тус тус нэг удаа сансарт нисэж байсан бол Гловерын хувьд энэ нь анхны нислэг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top