“Прогресс МС-20” хөлгийн тусламжтай ОУСС сансрын хогноос бултав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Олон улсын сансрын станцын тойрог замыг өөрчлөх замаар сансрын хогтой мөргөлдөх аюулаас зайлуулсан тухай АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.

Үүний тулд “Прогресс МС-20” хөлгийн хөдөлгүүрийг таван минутын турш асааж, Оросын “Космос-1408” хиймэл дагуулын хэлтэрхийнээс зайлах маневр хийжээ. Эл маневрын дүнд олон улсын сансрын станц 320 м дээшилсэн байна.

Хамгийн сүүлд тус станц долоо хоногийн өмнө мөн сансрын хогноос бултах маневр хийж байжээ. Тухайн үед мөн “Прогресс ТС-20” хөлгийн хөдөлгүүрийг ашигласан байна. Роскосмосын мэдээлснээр, хөлгийн хөдөлгүүрийг 10 минутын турш ажиллуулж, станцыг 1.75 км дээшлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top