Түүхэнд анх удаа сансрын гурван өөр төрлийн хөлөг ОУСС-тай залгагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 02

Түүхэнд анх удаа олон улсын сансрын станцад “Союз МС-25”, “Crew Dragon Endeavour” болон “Boeing Starliner” гурван өөр төрлийн хөлөг залгагджээ.

Эдгээр гурван хөлгөөс гадна олон улсын сансрын станц дээр нэг “Cygnus” болон хоёр “Progress MS” ачааны хөлөг байгаа аж. Олон улсын сансрын станц эхлээд “Boeing” компанийн “CST-100 Starliner” хөлгийг хүлээн авсан ба хэд хоногийн дараа “Starliner” амжилттай залгагдсан байна. Тус хөлөг олон улсын сансрын станц дээр найман хоног байна гэж төлөвлөж байжээ. Гэвч НАСА агентлаг Барри Бутч Уилмор, Сунита Уильямсын томилолтын хугацааг хэд хэдэн удаа сунгаж, хэзээ эх дэлхийдээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top