Олон улсын сансрын станцын тойрог замд “Прогресс МС-14” ачаа тээврийн хөлөг онгоцны хөдөлгүүрийн тусламжтай пүрэв гарагт (2021.01.21) тохиргоо хийнэ гэж ОХУ-ын сансар судлалын “Роскосмос” корпорац мэдээлжээ.
“Прогресс ТС-14” хөлгийн хөдөлгүүрийг долоон минут орчим ажиллуулж, тохиргоо хийсний дараа тус станцын тойрог замын өндөр 1.25 км нэмэгдэж Дэлхийгээс 419.79 км өндөр рүү шилжих аж.
“Союз ТС-18” жолоодлоготой хөлөг онгоц хөөргөх, “Союз МС-17” хөлгийн газардагч аппаратыг буулгахаас өмнө баллистик нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор станцын тойрог замд тохиргоо хийж байгаа гэнэ. “Союз МС-17” хөлгийн газардагч аппаратаар Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков (ОХУ) болон НАСА агентлагийн сансрын нисэгч Кэтлин Рубинс нар дэлхийдээ эргэн ирэх юм.
Харин “Союз МС-18” хөлгийг энэ оны дөрөвдүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )