Дэлхийн тойрог зам дахь амьдрал сансрын нисэгчдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисэгчийн тархи хүнийг сансар дахь амьдралд дасан зохицоход нь туслах зорилгоор өөрчлөгддөг гэж Оросын шинжлэх ухааны академийн Анагаах ухаан, биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Елена Томиловская ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Оросын 11 сансрын нисэгчид хийсэн шинжилгээний дүнгээс үзвэл сансарт нисэх үеэр хүний тархины саарал эдийн хэмжээ буурч, харин цагаан эд, нугасны шингэний хэмжээ нэмэгддэг байна. Нислэгээс өмнө 60-30 хоног болон нислэгээс хойш 9 хоног, хагас жилийн дараа хийсэн MRI шинжилгээгээр сансрын нисэгчдийн тархины цагаан эд тодорхой хэсэгт буюу хөдөлгөөн хянах, тэнцвэрээ хадгалах, биеийн байрлалыг хүлээн авахтай холбоотой хэсгүүдэд нэмэгддэг болох нь тогтоогджээ. Тархины саарал эд тодорхой хэсэгт багасаж буй нь эрдэмтдийн  түгшээжээ. Учир нь эрдэмтэд энэ нь мэдрэлийн эс үхжих үйл явцын шинж тэмдэг гэж үзэж байжээ. Гэвч судалгааны явцад энэ үйл явц өөрчлөгдөж, дэлхийд буцаж ирснээс хойш 6-7 сарын дараа сансрын нисэгчдийн тархины саарал эд хэвийн хэмжээнд буцаж сэргэжээ.

Ингэхдээ тархи болон биеийн байдалд гарч буй өөрчлөлт сансрын нисгэгчид өөрт нь анзаарагддаггүй бөгөөд дэлхийдээ цуцаж ирсний дараа эдгээр өөрчлөлтүүд эргээд хэвийн байдалд ордог гэнэ.

2013 оноос эхлэн “Роскосмос” корпорац Европын сансрын агентлагтай /ЕКА/ хамтран сансрын нисэгчдийн тархийг судлах туршилт хийж байна. Туршилт 2022 онд дуусах ч эрдэмтэд цааш нь үргэлжлүүлэхийг төлөвлөж байна. Ингэснээр тэд илүү их мэдээлэл цуглуулж, урт хугацааны сансрын нислэгт бэлтгэх ажилд ашиглахыг зорьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top