Жонс Хопкинсын их сургуулийн судлаачид хүний тархины бичил хуулбарын тусламжтай “био компьютер” бүтээхээр төлөвлөж байна.
“Frontiers in Science” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтдийн ургуулсан бичил хуулбарууд нь тархины хэд хэдэн үндсэн үйл ажиллагаа гүйцэтгэх гэнэ. Тухайлбал, мэдээлэл тогтоох, шинэ зүйлд суралцах, нейрон хооронд дохио дамжуулах гэнэ.
Бичил хуулбаруудын тусламжтай хүний тархи хэрхэн ажилладгийг судлах боломжтой. Үүний сацуу ирээдүйн био компьютерыг бүтээх боломж гарна. Хүний тархитай эн тэнцэхүйц юу ч байдаггүй. Тиймээс бичил хуулбарыг ашигласнаар орчин үеийн компьютер технологийн салбарт томоохон үсрэлт хийх боломжийг нээнэ хэмээн эрдэмтэд онцолжээ. Тэд эрчим хүч бага зарцуулдаг супер компьютер бүтээхээр ажиллаж байна. Ийм компьютер зөвхөн тоо болон мэдээлэл ашиглан даалгавар гүйцэтгэхээс гадна хулганыг муураас ялгах чадвартай болно. Одоогоор компьютер ийм даалгаврыг гүйцэтгэхэд сул байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )