“Nvidia” компани хамгийн хурдан, супер компьютер танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23


АНУ-ын “Nvidia” компани дэлхий дээрх хамгийн хурдан “Eos” супер компьютер бүтээх технологийг танилцуулжээ.

“Eos” супер компьютер нь хиймэл оюуны ухааны тооцоолон бодох бүтээмжийг 18.4 экзафлопсын түвшинд хангах аж. Энэ нь өдгөө дэлхий дээрх хамгийн хурдан системд тооцогдож буй Японы “Fugaku” супер компьютерын хүчин чадлаас дөрөв дахин их гэсэн үг.

Тус компанийн мэдээлснээр, супер компьютер энэ онд багтаан ажиллаж эхлэх аж. “Eos” супер системийн тооцоолон бодох хүчин чадал нь уур амьсгал, тоон биологи болон хиймэл оюун ухааны ирээдүйг судалдаг судлаачдад ихээхэн тус нэмэр болох гэнэ.

Флопс буюу FLoating-point Operations Per Second нь компьютерын бүтээмжийг хэмжихэд ашигладаг системийн гадуурх нэгж. Флопс нь тухайн тооцоолон бодох систем нэг секундэд хэдэн үйлдэл хийж байгааг харуулдаг байна. Экза нь 1018 буюу нэг квинтиллионоор  үржүүлдэг нэгж юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top