Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

АНУ-ын тэрбумтан Илон Маскийн хөрөнгө 500 тэрбум ам.долларт хүрсэн тухай Forbes мэдээлжээ. Ингэснээр тэрбээр хагас их наядын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болж байна.

2020 оны гуравдугаар сарын түүний хөрөнгө 24.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсныг Forbes сануулаад түүний үүсгэн байгуулсан “Tesla” компанийн хувьцааны ханш огцом өссөний дүнд тавхан сарын дараа гэхэд түүний хөрөнгө 100 тэрбум ам.долларт хүрч байжээ. 2021 оны есдүгээр сард Маскийн хөрөнгө 200 тэрбум, мөн оны арваннэгдүгээр сард 300 тэрбум, 2024 оны арванхоёрдугаар сард 400 тэрбум ам.доллароор үнэлэгдэв.

Хэрэв энэ өсөлт хадгалагдвал Илон Маск 2033 оны гуравдугаар сар гэхэд их наядтан болох боломжтой гэж Forbes тооцоолжээ.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад Маскийн дараа “Oracle” компанийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон ($351,6 тэрбум), Марк Цукерберг ($246,1 тэрбум), Жефф Безос ($233,2 тэрбум) болон Google компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж ($204,6 тэрбум) нар орж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top