Илон Маск Пентагоны “Меридиан” төслийн удирдагчдын нэг болно гэж Пентагоны тэргүүн Пит Хегсет мэдэгджээ. Энэхүү төсөл нь ирээдүйн дайн, цэргийн ажиллагааг судлахад чиглэх аж.
Түүний хэлснээр, ирээдүйн цэргийн ажиллагааг судлах төслийг АНУ-ын шилдэг ухаантнууд болох Илон Маск, “Anduril Industries” цэргийн компанийн үүсгэн байгуулагч Палмер Лаки болон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер асан Ньют Гингрич нар удирдана.
Тус төсөл нь газар доорх гүнээс авахуулаад сар орчмын орон зай хүртэлх ирээдүйн цэргийн ажиллагааны хамрах хүрээг судлан шижлэх болон шинэ үеийн тулааны талбарт шаардагдах технологи, зэвсэг болон хүчин чадлыг тодорхойлох зорилготой. Мөн АНУ-ын цэргийн давамгайллыг урт хугацаанд хадгалахад шаардлагатай системийн жагсаалтыг гаргахад чиглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )