Илон Маск эзэнт гүрнээ нэгтгэх арга замыг эрэлхийлж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 01

Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани мөн түүний тэргүүлдэг Tesla болон xAI компаниудтай нэгдэх боломжийг судалж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. Дэлхийд тэргүүн баян Илон Маск үүгээр бизнесийн эзэнт гүрнээ нэгтгэхийг эрмэлзэж буйг илтгэж байна гэж тус агентлаг онцолжээ.

Хөрөнгө оруулагчид SpaceX компанийг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанитай нэгтгэхийг дэмжиж байгаа ч хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг xAI стартаптай нэгтгэх боломжийг тусад нь авч үзэж байна.

Эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа хэдий ч аль ч гэрээ хэлцэл Ойрх Дорнодын дэд бүтцийн сан болон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь гарцаагүй гэж Блүмберг онцолжээ.

Tesla компани Grok чатботыг хөгжүүлэгч xAI стартапт хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top