Илон Маск Трампын засаг захиргаанаас гарч байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас гарахаар болжээ. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх департментыг тэргүүлж байсан билээ.

Илон Маск Трампын засаг захиргаанаас өргөн барьсан төсвийн зардлыг бууруулах тухай хуулийн төслийг шүүмжилсний маргааш нь албан тушаалаа өгөх шийдвэр гаргасныг Америкийн хэвлэлүүд онцолж байна. Илон Маск төрийн тусгай албан хаагчийн статустай ажиллаж байсан бөгөөд хуульд зааснаар 365 хоногийн 130-д нь ажиллах эрхтэй байдаг байна. Энэ хугацаа нь тэрбумтны хувьд энэ оны тавдугаар сарын сүүлээр дуусаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu