“SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск хүн төрөлхтөн 30 жилийн дараа Ангараг гараг дээр суурьшина гэж Х сүлжээндээ бичжээ. Тэрбээр өмнө нь 20 жилийн дараа Ангараг гараг дээр нэг сая хүн суурьшсан байна гэж мэдэгдэж байсан билээ.
Маск “Tesla” компанийн “Optimus” робот бүхий сансрын хөлөг 2026 оны сүүлээр Ангараг гараг руу хөөрнө гэж энэ сарын 15-нд мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, хэрэв энэ нислэг амжилттай болбол 2029-2031 онд хүмүүсийг улаан нүдэн гараг руу нисгэж эхлэх аж. Дэлхий, Ангараг гарагийн хооронд 26 сард нэг удаа нисэх боломжтой бөгөөд ирэх оны арваннэгдүгээр сард ийм боломж тохиох юм.
Сэтгэгдэл ( 1 )
IDIOT CRAZY MAN