Ангараг гариг руу 2030 онд сансрын нисэгчдийг илгээж эхэлнэ гэж найдаж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

 

АНУ 2030 онд Ангараг гариг руу сансрын нисэгчдээ илгээж чадна гэж найдаж байгаа тухай тус улсын Тээврийн сайд, Агаар мандал, сансрын огторгуйг шинжлэн судлах үндэсний газрын /НАСА/ захирлын үүрэг гүйцэтгэгч Шон Даффи телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Бид Сар руу ашигтай ачаа зөөж, тэнд бааз барихыг хүсэж байгаа бөгөөд 2030 оны эхээр Ангараг гариг руу сансрын нисэгчдээ илгээхээр төлөвлөж байна. Энэ аялал 8 сар үргэлжлэх болно” гэж тэр тэмдэглэсэн байна.

Гурван үе шаттай хэрэгжүүлэх Сарны Artemis хөтөлбөрөө 2019 онд НАСА зарласан бөгөөд 2022 оны 11-12 дугаар сард эхний үе шатыг хэрэгжүүлж, нисэгчгүй Orion хөлөг онгоц Сарыг тойрон нисэж байгаад дэлхийд буцаж ирсэн ажээ. Ирэх онд хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж, сансрын нисэгчидтэй хөлөг онгоцоор Сарыг тойрох нислэг үйлдэх юм байна. Гурав дахь үе шатанд сансрын нисэгчдийг Саран дээр буулгахаар төлөвлөж байгаа аж. Үүний дараа сансрын нисэгчдийг Ангараг гариг руу илгээх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top