АНУ-ын НАСА агентлагийн “Ingenuity” робот нисдэг тэрэг Ангараг гараг дээр нислэг үйлдэж чадахгүй болжээ. Хамгийн сүүлд хийсэн нислэгийн үеэр нисдэг тэрэгний сэнс гэмтсэн байна.
“Ingenuity” дрон түүхэн аяллаа өндөрлөж байна гэж НАСА агентлагийн тэргүүн Билл Нельсон мэдэгджээ. “ Ingenuity” аппараттай нэгдүгээр сарын 18-нд 72 дахь удаагийн нислэг үйлдэх үеэр нь холбоо тасарсан байна. “Perseverance” хөлгийг нисдэг тэрэгний нислэг үйлдэж байсан газарт илгээснээр холбоог эргэн сэргээж чадсан ч сэнс нь хэд хэдэн газартаа гэмтсэн болохыг тогтоосон байна. Дроныг буух үед сэнс нь гэмтэл авсан гэж таамаглаж байна.
“Ingenuity” нисдэг тэрэг тээвэрлэсэн “Perseverance” хөлөг 2021 онд Улаан нүдэн гараг дээр анх буусан юм. Нисдэг тэрэг 30 хоногт ний таван удаагийн нислэг үйлдэх зориулалттай байсан ч дрон үүнээс 15 дахин их удаагийн нислэг үйлдэж, нийт 17.7 км зайг туулж, агаарт 129 минут өнгөрүүлжээ. НАСА агентлаг ирээдүйд “Ingenuity”-тэй ижил хоёр нисдэг тэрэг Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Гайхалтай