АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуулийн эрдэмтэд Ангараг гараг дээр суурьших эхний хүмүүсийн хувьд улаан нүдэн гарагийг бүрхсэн хорт тоос үхлийн аюул учруулна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Ангараг гарагийн хөрсний тоосонцрууд хүний үснээс 25 дахин жижиг хэмжээтэй тул хүний уушги, цусанд чөлөөтэй нэвтрэх боломжтой. Үүний сацуу улаан гарагийн тоосонцор кремни, гипс зэрэг төмрийн хүчил агуулдаг тул хүний биед хортой аж. Сарны реголитын адил тоосонцрууд нь цахилгаанжиж, сансрын нисэгчдийн тусгай өмсгөл болон техникт наалддаг байна. Ангараг гарагт зорчих хүмүүс дэлхий рүү богино хугацаанд буцаж ирж чадахгүй тул уушгины архаг өвчнөөс авхуулаад хордлогод орох зэрэг ноцтой үр дагавартай нүүр тулах аюултай гэнэ.
Судлаачид үүнийг шийдэх хэд хэдэн санал дэвшүүлжээ. Тухайлбал, цахилгаанждаггүй тусгай өмсгөл, хүмүүсийн байрлах байранд зориулсан хүчтэй агаарын шүүлтүүр, тоног төхөөрөмжөөс тоосыг зайлуулах дэлгэцийг бүтээх хэрэгтэй аж. Дэлхий, Ангараг гарагийн хоорондох зай харилцаа холбоог 40 минутаар саатуулдаг байна. Тиймээс эмнэлгийн тусламжийг шуурхай авах боломжгүй тул урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндээ хамгаалах цорын ганц найдвартай арга байх аж.
Сэтгэгдэл ( 0 )