БНСУ 2045 он гэхэд сансрын нисэгчдээ Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёл мэдэгджээ. Сансрын хөтөлбөртөө нийт 70 тэрбум ам.доллар зарцуулна.
Үндэсний сансрын хөтөлбөрийн хэрэгжилтийг саяхан үүсэн байгуулагдсан Солонгосын сансар судлалын КАСА /КASA/ агентлаг хариуцна. Энэ хүрээнд 2032 онд солонгосчууд сар руу өөрийн модулийг илгээхээр төлөвлөж байна.
КАСА агентлаг АНУ-ын НАСА агентлагтай хамтран 2026 онд саран дээр буух “Artemis” хөтөлбөрт оролцохоор болжээ.
КАСА агентлагийн судалгааны хөтөлбөрийг 30 жил НАСА агентлагт ажилласан Жон Ли удирдах юм. КАСА агентлагийн төв нь БНСУ-ын Сачеон хотод байрлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )