Ангараг гарагийн геологийн идэвхжил үргэлжилсээр байгааг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 22

АНУ-ын эрдэмтэд георадар болон хиймэл дагуулын гэрэл зургуудын тусламжтай Ангараг гараг дээрх залуу галт уул идэвхжиж буйг илтгэсэн шинж тэмдгийг илрүүлсэн байна.

“Naked Science” сэтгүүлд бичсэнээр, Европ тивийн газар нутагтай тэнцэх хэмжээний талбай сая жилийн өмнө дэлбэрч байсан галт уулын царцсан лаваар хучигдсан байжээ. Геологийн хэмжүүрээр сая жилийн хугацаа нь бидний өдөр хоногтой тэнцэх хэмжээний хугацаа юм гэж сэтгүүлд онцолсон байна. АНУ-ын эрдэмтдийн энэхүү нээлт Улаан нүдэн гараг дээрх тектоникийн хүчтэй идэвхжил олон тэрбум жилийн өмнө зогсож, түүнээс хойш зөвхөн галт уулс л дэлбэрч байсан гэх таамагт эргэлзэхэд хүргэж байна.

Top