Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд сейсмик долгионы шинжилгээний тусламжтай Ангараг гарагийн бөмбөрцөг дотор шингэн цөмтэй болохыг нотолжээ.
1906 онд эрдэмтэд дэлхийн цөмийг анх илрүүлж байхдаа газар хөдлөлтийн долгион цөмөөр гарахдаа хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж байсан гэж эрдэмтэн Ведран Лекич онцолсон байна. Харин үүнээс 100 гаруй жилийн дараа сейсмик долгионы мэдлэгээ Ангараг гараг дээр ашиглаж байна. Сансрын “InSight” хөлгийн тусламжтай Анараг гарагийн бөмбөрцөг дотор юу байдгийг олж мэдэхээс гадна юугаараа тус гараг дэлхийтэй адил бөгөөд ондоо байдгийг эрдэмтэд олж мэдсэн хэмээн Лекич онцолжээ.
“InSight” Анараг гараг дээр байрлаж буй хөдөлгөөнгүй аппарат юм. Түүний гол төхөөрөмж нь хэт мэдрэг сейсмометр /чичирхийлэл хэмжигч/ юм. Судалгаагаар эрдэмтэд Ангараг гарагийн цөм нь шингэн гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Мөн Улаан нүдэн гарагийн газрын химийн бүтцийн талаар дүгнэлт гаргажээ. Ангараг гарагийн хөрс хөнгөн элемент, хүхэр, хүчилтөрөгч харьцангуй баялаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
барсуум