Орос улс Илон Маскийн төлөвлөж буй Ангараг гараг руу хийх нислэгт бага оврын атомын станц болон бусад дэвшилтэд технологио санал болгох боломжтой гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгджээ.
Түүний хэлснээр, Орос улс нь цөмийн технологи ихтэй тул Ангараг гараг руу нислэг үйлдэхэд хамтран ажиллахад боломжтой. Илон Маскийн “SpaceX” компанитай хамтран ажиллах нь Оросын хувьд чухал ач холбогдолтой. Тиймээс энэ асуудлыг цахим хурал хийх замаар хэлэлцэх боломж бий аж.
Сэтгэгдэл ( 0 )