Tesla, SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маск Ангараг гараг руу хийх аяллын эхний үе шатны үеэр хүний амь эрсдэх өндөр магадлалтай талаар ярьжээ.
Тэрбээр “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө Ангараг руу хийх аяллын эхэн үед хүний амь эрсдэх магадлалтай гэх мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд “Энэ бол энгийн зүйл биш. Ийм адал явдалд бэлэн байгаа хүмүүс төсөөлснөөс олон байна. Ийм аялал амар зүйл биш учраас бид хүмүүсийг хүчлэхгүй. Хүмүүс сайн дураараа оролцох эрхтэй” гэсэн байна.
Илон Маскийн ярьж буйгаар хэцүү, аюултай, адал явдалтай зүйлд дуртай хүмүүст Ангараг руу аялах нь хамгийн тохиромжтой аж.
SpaceX компани Ангараг руу нисэх зориулалттай “Starship” сансрын хөлгийг бүтээж байгаа билээ. Сансрын хөлгийг 2030 оноос өмнө Ангараг руу илгээхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )