НАСА: Дэлхийн хүмүүс саран дээр амьдарч сурна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Саран дээр сансрын нисэгчдийг буулгаснаар дэлхийн дагуул дээр хүмүүс удаан хугацаанд байрлах боломжийг хангах зорилго тавьж байна гэж НАСА агентлагийн тэргүүн Билл Нелсон мэдэгджээ. Үүнд мөн дэлхийн хүмүүс саран дээр амьдрах, шинэ технологи хөгжүүлэх зэрэг асуудал багтаж байна. НАСА агентлаг саран дээр бууж, хэдэн хоногийн дараа буцах бус удаан хугацааны туршид байрлах боломжийг онцгойлон судалж байна гэж Нелсон NBC телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Хүн төрөлхтөн саран дээр амьдарч, суралцах болно. Сар руу сансрын нисэгчдийн илгээх хөтөлбөрийн бэлтгэл ажил удаан үргэлжилж буйн шалтгаан энэ юм гэж тэрбээр тайлбарлажээ. Энэ бүхний ард Ангараг гараг руу хүн нисгэх зорилго оршиж байна. Гэхдээ ойрын ирээдүйд саран дээр амьдрах гэдэг ойлголт нь дэлхийд хэвшсэн ойлголтоос өөр байх аж. Сансрын бусад биет дээр хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд технологи хөгжүүлэх шаардлагатай.

НАСА агентлаг “Artemis-3” сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд саран дээр сансрын нисэгчдийг буулгах, цаашид Ангараг зэрэг илүү урт нислэгт бэлтгэх зорилготой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top