Канаверал сансрын буудлыг сэргээн засварлахад хоёр жил шаардагдана

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Blue Origin” компанийн пуужингийн дэлбэрэлтэд өртсөн Канаверал хошуу дахь сансрын буудлын хөөргөх талбайг сэргээн засварлахад хоёр жил шаардагдаж магадгүй гэж НАСА агентлагийн тэргүүн Жаред Айзекман мэдээлжээ.

“Blue Origin” компанийн хүнд жингийн “New Glenn” пуужин Флорида дахь сансрын буудалд туршилт хийх явцад дэлбэрчээ. АНУ-ын тэрбумтан Жефф Безосын “Blue Origin” компани тус пуужингийн загварыг хэт хүнд жингийн пуужин тээвэрлэгч болгон хөгжүүлэхээр төлөвлөж байжээ. Ингэснээр тус компани Илон Маскийн “Space X” өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэж тооцоолж байгаа юм.

“Blue Origin” компанид нөөц талбай байхгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байна. АНУ-ын Сансрын хүчний Калифорни дахь Вандэнберг баазын талбай нь баригдах шатандаа явж  байгаа аж.

Тус компани энэ онд багтаан “Blue Moon (MK1)” саран дээр буулгах модулийг хөөргөх ёстой байсан юм. Ийн асуудал гарснаар НАСА агентлаг Илон Маскийн “Space X” компанийн “Falcon Heavy” пуужинг ашиглахаас өөр сонголтгүй болж байна гэж НАСА агентлаг тэргүүн үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top