Starship хөлгийн ес дэх туршилт амжилтгүй болов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

 

SpaceX компанийн Starship сансрын хөлгийн ес дэх удаагийн туршилт бүтэлгүйтэв.

Тээвэрлэгч хөлгийг Техас дахь Starbase сансрын буудлаас орон нутгийн цагаар мягмар гарагийн 19.36 цагт хөөргөж, хагас цагийн дараа гэхэд хөлгийн хоёрдох модуль нь хяналтаас гарчээ. Мөн түлш алдагдсан байна. Тойрог зам орчим Starlink хиймэл дагуулын загваруудыг гаргаж чадаагүй байна. Учир нь нислэгийн үед хөлгийн ачааны хэсгийн хаалга бүрэн нээгдээгүй аж.

Гэсэн хэдий ч тус компани ээлжит туршилтаа бүтэлгүйтсэн гэж үзэхгүй байна. Учир нь Super Heavy-г хоёр дахь удаагаа туршсан нь энэ юм. Илон Маскийн хэлснээр, Starship хөлгийн туршилтыг цаашид ойр ойр буюу 3-4 долоо хоногт тутам хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu