“Apple”, “SpaceX” компаниуд Starlink сүлжээг iPhone утасны шинэ загварын программ хангамжтай холбох чиглэлээр нууцаар хамтран ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эл функц iPhone утасны программ хангамжийн даваа гарагт /2025.01.27/ гарсан хувилбарт хэдийн оруулжээ. Эл функцийг iPhone утасны сүүлийн үеийн ихэнх загварууд дэмжих бөгөөд цаашид “Apple” компани Ultra загварын ухаалаг утаснууддаа суулгахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар, эл функц АНУ-ын нутаг дэвсгэрт T-Mobile операторын хэрэглэгчдийн утсанд туршилтын журмаар ажиллаж байгаа ба зөвхөн текст мэдээллийг илгээх боломжтой байгаа.
Цаашид “SpaceX” компани бүх төрлийн мэдээлэл болон дуут дуудлагыг дэмжих, дэлхий даяар бүх үүрэн операторуудын хэрэглэгчдэд хэрэглэх боломжтой болгохыг зорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )