“SpaceX” сар, Ангараг руу хөөргөх пуужин тээвэрлэгчийг амжилттай туршив

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 14

Сар, Ангараг гараг руу нислэг үйлдэх зориулалт бүхий “Starship” пуужинг хөөргөсний дараа “Super Heavy” пуужин тээвэрлэгч түүхэнд анх удаа сансрын буудалд амжилттай газарджээ.

“SpaceX” компанийн мэдээллээр, хэт хүнд жингийн “Starship Flight 5” хурдасгагч “Starship” хөлгөөс салсны дараа амжилтай газардсан байна. Энэ нь “Starship” хөлгийн тав дахь удаагийн туршилт юм. Туршилтыг тус компанийн “Starship” сансрын буудалд явуулжээ. Сансрын хөлгийг дэлхийн тойрог замыг тойрсны дараа дэлхийд буулгаж, Энэтхэгийн далайд живүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top