“SpaceX” компанийн “Polaris Dawn” сансрын хөлгийн баг эх дэлхийдээ амжилттай газардлаа.
Дэлхийд анх удаа мэргэжлийн бус сансрын нисэгчид задгай сансарт гарсан түүхэн нислэг таван хоног үргэлжлэв. НАСА агентлаг энэхүү нислэг нь ашгийн төлөөх сансрын нислэгийн хувьд асар том үсрэлт боллоо хэмээн мэдэгджээ. Тэрбумтан Жаред Айзекманын санхүүжүүлсэн баг таван хоногийн туршид нийт 40 гаруй туршилт явуулжээ. Тухайлбал, тэд сансрын нислэг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, “Dragon” хөлөг “Starlink” хиймэл дагуулын хооронд лазерын холбоог турших зэрэг туршилтуудыг хийжээ. Тус баг дэлхийгээс 1400 км өндөр гарснаар түүхэн амжилт тогтоов.
Сэтгэгдэл ( 0 )