“Crew Dragon” найм дахь удаа эх дэлхий руу буцаж ирэхээ хойшлуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

НАСА агентлагийн гурав, Оросын “Роскосмос”-ын нэг сансрын нисэгчийг эх дэлхийд авчрах ёстой “SpaceX” компанийн “Crew Dragon-8” сансрын хөлөг нислэгээ хойшлуулаад байна. Шалтгаан нь хөлөг буух ёстой газрын цаг агаарын байдалтай холбоотой гэж НАСА агентлаг мэдэгджээ.

Хөлгийн баг Флорида мужийн эрэг орчмын цаг агаарын байдлыг хянаж байгаа бөгөөд даваа гарагийн орой олон улсын сансрын станцаас салах ёстой байснаа хойшлуулсан байна. “Crew Dragon-8” хөлөг анх аравдугаар сарын 8-нд станцаас салж, эх дэлхий рүү буцаж нисэх ёстой байсан ч Мексикийн буланд далайн шуурга дэгдсэнтэй холбогдуулан хойшлуулсан юм.

Хөлгийн багийн гишүүд Александр Гребенкин /Роскосмос/, Мэттью Доминик, Майкл Барратт, Женнет Эппс /НАСА/ нар энэ оны гуравдугаар сараас олон улсын сансрын станц дээр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top