Сар руу нисэх сансрын нисэгчдийг “Prada” хувцаслана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 05

Италийн загварын “Prada” ордон “NASA Artemis III” сарны хөтөлбөрийн хүрээнд сар руу нисэх сансрын нисэгчдийн тусгай өмсгөлийг бүтээхээр “Axiom Spacе” компанитай хамтран ажиллахаар болжээ.

2025 онд хэрэгжих тус хөтөлбөр 1972 оны арванхоёрдугаар сард “Apollo 17” хөлөг саран дээр газардсанаас хойших анхных, эмэгтэй сансрын нисэгчийг саран дээр буулгах мөн анхны нислэг болох юм.

Алдартай брэндтэй хамтран “Axiom Extravehicle Mobility Unit (AxEMU)” тусгай хувцсыг бүтээхээр болсонд баяртай байна гэж “Axiom Spacе” компанийн ерөнхий захирал Майкл Суффредини мэдэгджээ. “Prada” ордны түүхий эд, үйлдвэрлэлийн технологи болон загварын инновацын үзэл баримтлалын салбарт хуримтлуулсан туршлага нь сансрын нисэгчдийн саран дээр ажиллахад тав тухыг хангаад зогсохгүй сансрын нисэгчдийн тусгая өмсгөлийн хуучирсан загварт байдаггүй ч чухал ач холбогдолтой хүний онцлогийг тусгасан дэвшилтэд технологийг авчирна гэдэгт Суффредини итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top