Гараг хоорондын “New Horizons” станц нэг жилийн дараа “ичээнээсээ” сэрлээ гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
Тус станц 321 хоног “унтаа” горимд байсан бөгөөд өдгөө ажлын горимд шилжиж, Дэлхийн ван гарагийн Койперын бүсээс авсан мэдээллээ дамжуулахад бэлэн болжээ. Өдгөө “New Horizons” станц дэлхийгээс 9.5 тэрбум км алсраад байна. Түүний радио долгио нь дэлхийд есөн цагийн дараа ирж байгаа аж.
Тус станцыг 2025 оны наймдугаар сарын 7-нд “ичих” горимд шилжүүлж, өгсөн даалгаврыг нэг жил орчим хадгалсны эцэст 321 хоногийн дараа ажлын горимд амжилттай шилжлээ гэж НАСА агентлагийн мэргэжилтнүүд онцолжээ. Гараг хоорондын станцыг Жонс Хопкинсын их сургуулийн хэрэглээний физикийн лабораторид бүтээжээ. 2006 оны нэгдүгээр сарын 19-нд станцыг Канаверал хошуун дахь сансрын буудлаас хөөргөсөн байна. 2015 оны долоодугаар сард “New Horizons” станц Далайн ван гараг болон дагуулуудынх нь тухай мэдээлэл, гэрэл зураг авчээ. 2023 онд НАСА агентлаг тус станцыг 2030 он хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )