АНУ нисэгчдээ хувийн компанийн хөлгөөр сансарт илгээхэд бэлэн болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

АНУ-ын “SpaceX” компанийн бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлгөөр сансарт нисэх багийн гишүүд бэлтгэлээ хийжээ. Сансрын нисэгчид Даг Херли /53 настай/, Боб Бенкен /49 настай/ нар Ж.Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс гарч, “Tesla” автомашин хөлөглөн “Crew Dragon” сансрын хөлөг тээвэрлэсэн “Falcon” пуужин тээвэрлэгчид ирж, хөлгийн бүхээгт суун, нислэгийг удирдах төвтэй харилцжээ. Яг энэ үйлдлийг тэд ирэх лхагва гарагт буюу сансрын хөлөг хөөргөх өдөр хийх ёстой.

Энэ сарын 27-нд Флорида мужийн Канаверал хошуунаас Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн түүхэнд дэх анхны сансрын нислэг гараанаас гарна. Энэ нь сүүлийн есөн жилд АНУ-аас дэлхийн тойрог замд хийх анхны нислэг болох юм. 2011 оноос хойш АНУ сансрын нисэгчдээ Олон улсын сансрын станц руу Оросын “Союз” хөлгөөр хүргэсээр ирсэн юм. Ийм нислэг бүр олон арван сая ам.долларын үнэтэй. 1986 “Challenger” хөлөг хөөрөх үедээ, 2004 онд “Columbia” хөлөг дэлхий рүү буцах үедээ осолдсоноос хойш АНУ өөрийн сансрын хөлгийг нислэгт ашиглахаа больсон билээ.

Ийнхүү сансрын нислэгийн түүхэнд анх удаа төр сансрын нисэгчдийнхээ хувь заяаг хувийн инженерийн компанид даатгаж байна.

НАСА-гийн хамгийн туршлагатай сансрын нисэгчид болох Даг Хёрли и Боб Бенкен нар хоёулаа сансрын нисэгч эхнэртэй бөгөөд Херлигийн эхнэр Карен Найберг дэлхийн тойрог замд хоёр удаа ажиллаж байжээ. Боб Бенкений эхнэр Меган Макартур НАСА агентлагаас 2024 онд сар руу хийх нислэгт оролцохоор нэр дэвшээд байна. Хамгийн сүүлийн удаа Меган Макартур 2009 онд сансарт ниссэн бөгөөд энэ үеэр тэрбээр “Hubble” сансрын дуран авайг засварлахад оролцож байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.80.210.183) 2020 оны 05 сарын 25

тэнгэр гэж бий шүү.

0  |  0
Top