Олон улсын сансрын станц руу аялах АНХНЫ ЖУУЛЧИД гэрээ байгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

АНУ-ын “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлгөөр Олон улсын сансрын станц руу аялах анхны гурван жуулчин “Axiom Space” компанитай гэрээ байгуулжээ.

Ингэснээр дэлхийн тойрог зам руу нисэх хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны сансрын жуулчдын баг бүрдэж байгаа юм. Сансрын жуулчдын багийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн сансрын нисэгч Майкл Лопес-Алегриа удирдах аж.

“Axiom Space” компанийн мэдээлснээр, нислэг 2021 оны сүүлчээс өмнө болохгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Хьюстон хотод төв нь байрладаг “Axiom Space” компани Илон Маскийн “SpaceX” компанитай Олон улсын сансрын станц руу гурван сансрын жуулчин хүргэх тухай гэрээ байгуулсан билээ. Эл анхны сансрын аялал 10 хоног үргэлжлэх ба хоёр хоног нь нислэгт зарцуулагдах бол үлдсэн найман хоногийг жуулчид Олон улсын сансрын станц дээр өнгөрүүлэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Za huu(64.119.23.47) 2020 оны 11 сарын 12

Bvrtgel ywagdaj bga shvv naizaa. Songino hairhan dvvrgiin tawan shariin 3r bairnii 2r ortsnii podwald ehnii 3n hvniig bvrtgene. Ireed zalgaarai huu!!

0  |  0
Тийшээ(202.179.25.144) 2020 оны 11 сарын 12

Тийшээ нэг аялаад ирэх юмсан. Бүртгэл захиалга нь хаагуур яаж хийгддэгийг мэдчээд надад хэлээдхээрэй.

0  |  0
Top