Төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх яамны тэргүүн Илон Маск АНУ-ын боловсролын яамны байгуулсан нийт 881 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээнүүдийг цуцалсан тухай зарлажээ. Нийт 89 гэрээ цуцлагдсан байна.
Илон Маскийн хэлснээр, ихэнх гэрээний өртгийг мэдэгдэхүйц өсгөсөн байжээ. Жишээ нь шуудангийн төвд захидал болон бичиг хэргийн үйл ажиллагааны хяналтад 1.5 сая ам.доллар тусгасан гэрээ байгуулсан байж. Мөн олон янз, тэгш байдал болон оролцоог хангах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн хэмжээн мэдэгдэхүйц танаж, 101 сая ам.долларын 29 буцалтгүй тусламжийг цуцалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )