“Чингис хаан” цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан маргааш болно

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигаар тус барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цом гардуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

Өмнөх хоёр жилийн барилдаанд улсын харцага Э.Даш, улсын арслан Э.Батмагнай нар тус тус түрүүлж, “Чингис хаан” цомын эзэн болж байв.

Энэ жилийн барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг зохион байгуулагчид удахгүй танилцуулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top