Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

О.Должин | Zindaa.mn
49 минутын өмнө

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 9-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байх төлөвтэй байна.

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байх бөгөөд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрч салхилна.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1...+4 градус дулаан байна. Харин бусад нутгаар +5...+10 градус дулаан байх аж.

Улаанбаатар хот орчимд: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

Багануур орчимд: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

Тэрэлж орчимд: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 0 градус орчим байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top