Ерөнхий сайд Н.Учралыг заналхийлсэн гурван иргэнийг цагдан хорилоо

Б.Цог | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой мэдээллийг олон нийтэд тараана хэмээн заналхийлж, сүрдүүлсэн хэрэгт буруутган нэр бүхий гурван иргэнийг саатуулсан байна.

Тодруулбал, иргэн Ж.Мөнхсэргэлэн, Б.Даваахүү, Ц.Лхагвазаяа нарт Эрүүгийн хуулийн 23.7-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор, уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.

Улмаар дээрх иргэдийг хэргийн эд мөрийн болон нотлох баримтыг устгаж болзошгүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал НПГ-аас шүүхэд хүргүүлсэн бөгөөд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top