Улсын хэмжээнд 2026 оны арваннэгдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 99 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, аюулд өртсөн долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт өвчин, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.
Иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )