Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Эрдэнийн Ариунболдыг томиллоо.
Түүний хувьд багаа удирдан клубын түвшинд BCL East-ийн аварга, BCL Final тэмцээний хүрэл медалийг хүртсэн өндөр амжилтыг гаргасан.
Мөн дасгалжуулагчийн багт шигшээ багт сүүлийн 3-4 жил ажилласан туршлагатай дасгалжуулагчид болох ОУХМ Ц.Азбаяр, Б. Ганхөлөг, Б.Тамжид, Ц.Чинзоригт болон трейнер Костас Масоурас нар ажиллах ажээ.

Манай шигшээ баг “FIBA Asia Cup 2029-Pre Qualifier Round 2”-т 2026 оны арваннэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд эх орондоо “М банк арена”-д тоглоно.
Монголын шигшээ баг Индонез, Малайз, Хонгконгийн шигшээ багуудтай тоглоно. Хэсэгт зургаан баг байгаагаас дөрвөн баг дараагийн шатанд шалгарах ба шигшээ багийн бэлтгэл арваннэгдүгээр сарын 14-нөөс эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )