Чингис хааны төрсөн өдрийн талаарх эргэлзээтэй 7 баримт

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

Өнөөдөр монголчууд бид Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдрийг нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Найман зууны тэртээ төрсөн их хүмүүний төрсөн сар бүү хэл, төрсөн жилийн талаар эргэлзээтэй. Түүхэн судруудад хаана төрсөн тухай болон замналынх нь талаар дурддаг болохоос төрсөн сар, өдрийг нарийн заагаагүй байдаг. Уншигч та бүхэнд түүний төрсөн өдрийн талаарх эргэлзээтэй долоон баримтыг хүргэе.


 

 

  1. Юань улсын түүхэн сурвалжуудад тодорхой сар заагаагүй

“Юань улсын судар” зэрэг түүхэн сурвалжуудад Чингис хааны төрсөн он бүү хэл, сар заагаагүй. “Дэлүүн болдогт төрсөн” гэх ерөнхий мэдээлэл бий. Улмаар түүний замнал, байлдан дагууллын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.
 

  1. “Монголын нууц товчоо”-нд тодорхой сар, өдөр дурдаагүй

Монголын түүхийн болон бичгийн хосгүй үнэт өв болох “Монголын нууц товчоо”-нд тодорхой сар, өдөр дурдаагүй. Монголын нууц товчоонд энэ тухай “Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ. Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн бодог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ” гэсэн байдаг. Гагцхүү үүнээс өөрөөр заагаагүй.
 

  1. Улс төрийн агуулгаар нэг өдрийг сонгосон

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2012 оноос хойш өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдрийг Эх эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдөр болгон тогтож, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон. Энэ нь түүхэн үндэслэл гэхээс илүүтэй бэлгэдлийн шинж чанартай гэж ойлгож болох юм.
 

  1. Өвлийн эхэн сард мэндэлсэн гэж түүхэн сурвалжид тэмдэглээгүй

“Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”, “Юань улсын судар”, “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зэрэг өнөө бидэнд хадгалагдан үлдсэн түүхэн сурвалжуудад өвлийн эхэн сард мэндэлсэн гэсэн яв цав, тодорхой үг өгүүлбэр байхгүй.
 

  1. “Өвөн эхэн сарын шинийн нэгэн” гэж чухам аль сэр вэ?

Шарын шашны Төгс буянт зурхайн ёсоор “өвлийн эхэн сар” нь жил бүр өөр, өөр өдөр тохиодог. Бэлгэдлийн шинж чанараараа Төгс буянт зурхайн ёсоор өөр, өөр өдөр таарахад нь тэр өдөр тэмдэглэж байна.

Гэхдээ Чингис хааныг мэндэлж ахуйд монголын их талд Буддын шашин дэлгэрээгүй байсныг санах нь зүй.
 

  1. Ардын аман зохиолд “зуны сард” төрсөн гэдэг

Зарим ардын аман зохиолд Чингис хааныг “зуны сард” төрсөн тухай дурдсан байдаг. Гэхдээ амнаас ам дамжсан учраас түүхэн сурвалж болгож ашиглах нь учир дутагдалтай.
 

  1. Төрсөн он тодорхойгүй

Төрсөн сар, өдрийг бүү хэл төрсөн оныг тогтооход бэрхтэй. Зарим судлаачид 1155, 1162, 1167 он гэж зөрүүтэй он дурддаг.

1155 он гэдгийг Хубилай хааны үед бичигдсэн албан ёсны түүхэн сурвалж болох “Юань улсын судар”-т 1155 онд төрсөн гэж тэмдэглэсэн байдаг.

1162 он гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар байгуулагдсан ажлын хэсэг тогтоосон. Ажлын хэсэгт нэрт эрдэмтэн Ш.Бира, С.Чулуун нарын зэрэг эрдэмтэд багтсан байдаг. Ажлын хэсгээс 1162 оны өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр гэж тогтоосон байдаг.

1167 он гэдгийг Рашид ад Динийн “Судрын чуулган”-д дурдсан байдаг. Персийн түүхч Рашид ад-Дин XIII зуунд бичсэн бөгөөд Чингис хааныг 1167 онд төрсөн гэж дурдсан байдаг. Зарим баримт бичигт энэ он гардаг ч өргөнөөр хүлээн зөвшөөрөгддөггүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.206) 2025 оны 11 сарын 24

za odoo medemkhiirtsgeekhee bolio , on saryg ni meddeggui yum bol turiin togtooson udriig bileg demberlee bodood temdegleed l yawna biz , neg ikh medemkhiirsen ikh medekhuud

0  |  2
SHINE OYUN(102.89.82.72) 2025 оны 11 сарын 23

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  1
mglchuud(103.229.121.221) 2025 оны 11 сарын 21

Chinggis haan ii torson odriig zov temddgled boloe bvh tuuh sudart zunii ehennsard gej bdag teneg elbegdorj iim balai yum hiisen yumiig hurdan orchloochee

0  |  0
Кса(202.126.88.121) 2025 оны 11 сарын 22

Цагаан дээр хараар Лу. ”Алтан товч” номонд ... зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр ... гэж байдаг. Дэлхий даяараа л ийм зүйлс дээр түүхийн эх сурвалжийг иш үндэс болгодог.

2  |  0
Top