Хүнд суртлын аппаратууд Америкийн засаглалын сонгогддоггүй дөрөв дэх салаа мөчир болсон гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 12

Холбооны улсын хүнд суртлын аппаратууд нь АНУ-ын засаглалын сонгогддоггүй дөрөв дэх салаа мөчир болсон байна гэж Засгийн газрын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үндэсний газрын (DOGE) тэргүүн Илон Маск АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай хамт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.

“Холбооны улсын хүнд суртлын аппаратуудад сайн хүмүүс байгаа боловч тэд ажлаа тайлагнадаг байх ёстой. Зарим түшмэд татварын төлөгчдийн мөнгөөр баяжиж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ухаалгаар зарцуулах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ төсвийн алдагдлыг бууруулах тулгамдсан асуудлыг ч шийдвэрлэх шаардлагатай байгаа юм” гэж Маск тэмдэглэжээ.

Засгийн газрын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үндэсний газар засгийн газрын бүтцүүдийн үр ашиг муутай ажиллагаатай холбоотой аймаар тоо баримтуудыг илрүүлсэн. Засгийн газрын зарим гэрээтэй холбоотойгоор төрийн захиалга гүйцэтгэгчээс их хэмжээний мөнгө буцаан гаргаж өгсөн олон тохиолдлыг илрүүлээд байгаа. Олон тэрбум ам.доллар эргэж орж ирсэн. Маскийн тэргүүлдэг газраас дэвшүүлсэн саналуудтай холбоотой санал хураалтыг Конгресст явуулахад татгалзах зүйлгүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп онцолсон байна.

“2024 оны арваннэгдүгээр сард Доналд Трампыг ерөнхийлөгчөөр сонгосноороо эмхлэн байгуулахыг ард түмэн дэмжсэн засгийн газрын цар хүрээтэй шинэтгэлийг хэрэгжүүлэх тухай яригдаж байна. Миний тэргүүлж байгаа алба хүн амын итгэлийг бэхжүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд маш ил тод ажиллана” гэж Илон Маск хэлжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 20-нд Доналд Трамп тангараг өргөсний дараа Засгийн газрын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үндэсний газар АНУ-ын төсвийн зарцуулалтыг шалгах өргөн цар хүрээтэй ажиллагааг эхлүүлсэн юм. Төрийн зардлыг нийтдээ 2 их наяд ам.доллароор бууруулахаар Маск тооцоолж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu