Төсвийн зардлыг бууруулах тухай хуулийн төслийг дэмжив

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санал болгосон улсын төсвийн зардлыг бууруулах тухай хуулийн төслийг тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжсэн байна. Хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын 215 гишүүн дэмжиж, 214 нь эсэргүүцэж, нэг гишүүн түдгэлзсэн ажээ.

Одоо уг хуулийн төслийг Конгрессын Сенатын танхим хэлэлцэх юм. Хууль тогтоох байгууллагын дээд танхим дэмжсэн тохиолдолд хуулийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурж баталгаажуулна.

“Нэгдсэн, том, гоё хуулийн төсөл” хэмээн Доналд Трампын нэрлэсэн уг хуульд албан татвар болон хэд хэдэн салбарын төрийн зардлыг мэдэгдэхүйц бууруулах заалт орсон байна. Ингэхдээ батлан хамгаалах салбарын зардлыг, тухайлбал пуужингаас хамгаалах Golden Dome (“Алтан орой”) систем байгуулах зардлыг нэмэгдүүлсэн ажээ. Хилийн хяналтыг чангатгах, энэ салбарын зардлыг нэмэгдүүлэх заалтыг уг хуулийн төсөлд мөн тусгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu